Posts

Showing posts from April, 2017

Сарнайн бэлгэдэл

Image
Сарнай бол хамгийн тансаг сайхан цэцэг гэдэгт та санал нийлэх байх. Хүмүүс бид хайртай хүн, хүндэлдэг нэгэндээ сэтгэл зүрхээ илчлэхдээ, баяр хүргэхдээ, хүндэтгэл үзүүлэхдээ сарнай цэцгийг сонгодог билээ. Бид хэнд ямар өнгийн сарнай өгөхөө төдийлөн сайн мэддэггүй. Сарнайн өнгө бүр нь өөр өөрийн гэсэн утга санааг агуулсан байдаг .   Улаан сарнай Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлгэдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурдалын бэлэг тэмдэг болсон байна.  Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.   Яга