Воллейбол
Воллейболын тухай 3 0-аад оноос Залуучуудын байгууллагын эрэгтэйчүүдийг нь 1, 2, 3-р шигшээ баг болгож, анхны тэмцээнүүд явагдаж эхэлсэн ба 1931-07 сараас биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн дэргэд эмэгтэйчүүд нь юугаараа дутахав гээд эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулсан. 1940-09 сард зохион байгуулагдсан улсын чанартай тэмцээнд хот хөдөөгийн 20-иод баг оролцсон олныг хамарсан анхны тэмцээн болсон. Манай Волейболчид ОУ-н чанартай тэмцээнд 1951 оноос оролцож эхэлсэн ба 1956 онд биеийн тамирын хорооны дэргэд анхны албан ёсны орон тооны улсын шигшээ багыг байгуулсан нь волейболын спортод чухал түлхэлт болсон. 1957онд Москва хотноо хуралдсан ОУ-Н 6-р их хурлаар Монгол улс дэлхий волейболын өнөр бүлд нэгдэн орсон түүхтэй. Тоног төхөөрөмж Тоглолтын талбай: Тэгш өнцөгтэй 2 ижил талбайгаас бүрдэх бөгөөд чөлөөт бүстэй байна. Талбайн хэмжээ нь 18х9м урттай байна. Тор : нь дунд шугамын дээгүүр сайтар давагдсан байх бөгөөд эрэгтэйчүүдийн тор нь 243см эмэгтэйчүүдийн тор нь 224см байн...