Воллейбол

Воллейболын тухай
30-аад оноос Залуучуудын байгууллагын эрэгтэйчүүдийг нь 1, 2, 3-р шигшээ баг болгож, анхны тэмцээнүүд явагдаж эхэлсэн ба 1931-07 сараас биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн дэргэд эмэгтэйчүүд нь юугаараа дутахав гээд эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулсан. 1940-09 сард зохион байгуулагдсан улсын чанартай тэмцээнд хот хөдөөгийн 20-иод баг оролцсон олныг хамарсан анхны тэмцээн болсон.

Манай Волейболчид ОУ-н чанартай тэмцээнд 1951 оноос оролцож эхэлсэн ба 1956 онд биеийн тамирын хорооны дэргэд анхны албан ёсны орон тооны улсын шигшээ багыг байгуулсан нь волейболын спортод чухал түлхэлт болсон. 1957онд Москва хотноо хуралдсан ОУ-Н 6-р их хурлаар Монгол улс дэлхий волейболын өнөр бүлд нэгдэн орсон түүхтэй.

Тоног төхөөрөмж

Тоглолтын талбай:
Тэгш өнцөгтэй 2 ижил талбайгаас бүрдэх бөгөөд чөлөөт бүстэй байна. Талбайн хэмжээ нь 18х9м урттай байна.

Тор : нь дунд шугамын дээгүүр сайтар давагдсан байх бөгөөд эрэгтэйчүүдийн тор нь 243см эмэгтэйчүүдийн тор нь 224см байна. Торны 2 хэсгээр өндрийг тохируулж байдаг. Торны урт 9,5м өргөн нь 1м байна. Нэг нүдний хэмжээ нь 10см дээд тал нь 5см өргөнтэй цагаан өнгийн материалаар хийгдсэн байна.

Хязгаарны тууз: 5см өргөн 1см урт цагаан өнгийн 2 тууз шугамын харалдаа 2 босоо татагдана. Антен нь 10мм-ийн диаметртэй 190см өндөртэй уян хугарамхай эдээр хийгдсэн хязгаарлагч туузны баруун талд бэхлэгдсэн байна.

Бөмбөг: Бүслүүрээрээ 65-67см, 260-280гр жинтэй даралт нь 294,3-318,82 км2/см уян зөөлөн арьсаар гадарласан, дотор хэсгээрээ резинэн эдлэлээр хийгдсэн, нэг өнгийн цайвар буюу цэнхэр шар, ягаан хосолсон алаг өнгөтэй байна. 

Волейболын Талбайн Хэмжээс

2011 оны 11-р сарын 20 Нийтэлсэн tugsjargal

Дэлхийн Волейболын Спортын үүх түүхээс...

2011 оны 11-р сарын 20 Нийтэлсэн tugsjargal

http://stat.gogo.mn/blog/6/83026/mva/volleyball.jpg1895 онд АНУ-н Массачусете мужийн Б.Гелиок хотын коллежийн багш Уиллеим Морган гэгч нь талбайн теннисний торыг 2м өндөрт татаж дээгүүр нь сагсны бөмбөгийг хэдэн нийлдэг нөхдийнхөө хамт цохиж тоглоод үүссэн гэж үздэг.
Зохиогч нь тухайн үедээ өртөг багатай хялбар энгийн тоглоом зохиохыг оролдсон нь энэ болно.
Ийнхүү волейбол нь анх бөмбөгийн хөдөлгөөнт тоглоомын хэлбэрээр бий болж түүхэн хөгжлийнхөө явцад байнга шинэчлэгдэн сайжирснаар одоогийн сонгодог спортын түвшинд хүрэхдээ багагүй бэрхшээлийг даван туулсан.
Анх сагсны бөмбөг, элэгдсэн хөл бөмбөг зэргийг ашиглаж байгаад одоо хэрэглэгдэж байгаа бөмбөгийг хийж тойрог бүхий шийдэлд хүрсэн байна. Анхын волейболын бөмбөгийг бид бүхний сайн мэдэх Spalding компани хийж байжээ.
Анх 9 хүний бүрэлдэхүүнтэй тоглодог хэдэн удаа ч хамаагүй авдаг гэх мэт байснаас улмаар тоглолтын дүрэм зохиогдож түүнээс улбаалан техникүүд нь өдийг хүртэл хөгжиж иржээ.

Анх үзүүлэх тоглолт нь 1896 онд Спрингфилдэд явагдсан ба 1897 онд анхны 10 зүйлтэй дүрэм АНУ-д боловсруулагджээ.
1900 оноос Волейболын спорт нь Ази тивийн орнуудад
1910 оноос Латин Америкд
1917 оноос Европын орнуудад түгэн дэлгэрсэн түүхтэй.

1913 онд Азийн анхны тэмцээн зохиогдсон бол Олон орныг хамарсан албан ёсны тэмцээн нь 1922 онд Рүглинд болсон байна.
1947-01-18нд Францын Парис хотноо "Олон улсын Волейболын Холбоо"-ны анхдугаар хурал болж 14 улс үүсгэн байгуулсан болно. Одоо Олон улсын Волейболын холбоо нь дэлхийн 218 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын байгууллага болон өргөжөөд байна.

волейболын техник

    Image result for волейболын техник
  1. 1. Волейбол
  2. 2. Бөмбөг доороос дамжуулах техникБөмбөгийг доороос дамжуулахдаа аль нэг хөлөө урдаа гишгэн хөлөө бага зэрэг нугалж, нуруу эгц, тохой шулуун урагш доош чиглэнэ.
  3. 3. Бөмбөг доороос дамжуулах техник2 гарын алгыг дээш харуулан эрхий хуруугаа аль нэг гарын чигчий, ядам хурууг холбон дарж шууны дотор талын зөөлөн хэсгээр бөмбөгийг тосон дамжуулахад бэлтгэнэ.
  4. 4. Бөмбөгийг доороос дамжуулж сургах дасгалуудБөмбөг доороос хүлээн авах дууриамал дасгалыг баруун-зүүн, урагш-хойш чиглэлд шилжилтээр хийхОйрхон зайнаас шидэж өгсөн бөмбөгийг доороос хүлээн авах
  5. 5. Бөмбөгийг доороос дамжуулж сургах дасгалууд- Хоорондын зайг уртасгаж бөмбөгиыг доороос авах- Бөмбөгийг доороос дамжуулан хананаас авах, тор давуулах
  6. 6. Бөмбөгийг дээрээс дамжуулахдаа хөлийг өвдгөөр хагас нугалан, гарыг духны орчим сарвууг тэнийлгэн10-15см зайд байрлуулна.Бөмбөгийг дээрээс дамжуулах техник
  7. 7. Нисэж ирж буй бөмбөгийг хүлээн авах агшинд өвдөг,тохой, сарвууг бага зэрэг нугалан бөмбөгний хүчийг зөөллөж, дараа нь хөл, гарын тэнийлтээр бөмбөгийг түлхэн гаргана.Бөмбөгийг дээрээс дамжуулах техник
  8. 8. Бөмбөгийг дээрээс дамжуулж сургах дасгалуудБөмбөгийг дээрээс дамжуулах дууриамал хөдөлгөөнийг байрандаа, сандал дээр ба газар хөл жийж суусан байдлаас болон зогсолтоос баруун- зүүн, арагш-урагш, давшилттай шилжилтээр хийх
  9. 9. Бөмбөгийг дээрээс дамжуулж сургах дасгалуудЧихмэл бөмбөгөөр дээрээс дамжуулахХананд бөмбөгийг дээрээс дамжуулахШаланд бөмбөгийг ойлгон барьж авахӨөр дээрээ бөмбөг дамжуулах
  10. 10. Үнэлгээ Даалгавар Шалгуур Охид 1,5м, хөвгүүд 2м  A ­10 удаа B­ 8­9удаа  зайнд зогсож, хананд 10 удаа бөмбөгийг дээрээс дамжуулна. C ­ 6-7удаа         D ­4­5удаа 

Comments

Popular posts from this blog

Сунгалтын дасгал

Сарнайн бэлгэдэл