2017оны загварын чиг хандлага
1.Цацагтай, үдээстэй, хуниастай хувцас
Эрхэмсэг, дэгжин байдлыг илтгэх хуниас, цацагтай тансаг хувцаснууд 2017 оны гол трэнд байх болно. Эмэгтэй хүний ялдам, энхрий байдлыг тодотгох гоёмсог хувцсыг та ч бас сонгож, гоо сайхан төрхөө бусдад гайхуулаарай.
2.Өнгөлөг хээтэй хувцас
Өнгө өнгийн цэцэг навчсаар чимэглэсэн зуныг санагдуулж, сэтгэл сэргээх өнгөлөг хувцаснууд таны шүүгээнд заавал байх ёстой. Үүнийг зөвхөн зуны улиралд бус бороотой, салхитай хавар, намрын өдрүүдэд ч мөн өмсөж, хүн бүрт халуун дулаан, сайхан энергийг бэлэглэх боломжтой.
3Спорт хувцас
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань биед чөлөөтэй, сул спорт хувцсыг сонирхон өмсөх болоод байгаа нь нууц биш юм. Энгийн атлаа дэгжин харагдах энэхүү хувцаслалт нь энэ жил илүүтэй трэнд болох аж.
4Богино цамц
Нарийнхан бэлхүүсээ гайхуулж алхах охидын тоо энэ зун улам ихээр нэмэгдэх биз ээ. Учир нь богино загвартай цамц нь 2017 оны онцлох трэнд байх аж. Иймд бүсгүй та эртнээс турж, унжсан гэдэс, илүүдэл өөхнөөсөө салж, зуны халуун өдрүүдэд гоолиг биеэ гайхуулж алхаарай.
5Судалтай хувцас
Элдэв янзын судал, зураастай хувцаснууд энэ жил эмэгтэй хүн бүрийн тэргүүн сонголт байх ажээ. Загварын ертөнц бүхэлдээ судалтай өмд, цамц, даашинз, цүнхийг онцолж байна. Энэ нь бусдад таныг илүү загварлаг, мэдрэмжтэй гэж ойлгуулах бөгөөд намхан бол өндөр, махлаг бол туранхай харагдуудах шидтэй аж.
6Цэргийн ногоон өнгийн хувцас
2017 оны трэнд өнгө бол цэргийн ногоон юм. Хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлыг илтгэх уг өнгө нь өмссөн хувцас бүртээ гайхалтай зохицож, таныг тансаг, дэгжин харагдуулж, хажуугаар өнгөрөх хүн бүрийн харцыг булаах нь лавтай.
7Ягаан өнгөний уусалттай хувцас
Эмэгтэй хүний уян налархай, зөөлөн байдлыг илтгэх ягаан өнгөний олон төрөл энэ жил биднийг байлдан дагуулах болно. Тод ягаанаас авахуулаад зөөлөн, бүдэг ягаан хүртэлх өнгөнүүдээс сонгож, энэ жил өмсөх хувцсаа аваарай.
Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг хэмээх үг байдаг. Тиймээс бүсгүй та өөрт тохирох дэгжин хувцаснуудыг сонгож, эрхэмсэг, ялдам байдлаа тодотгож, загварын хандлагатай хөл нийлүүлэн алхаарай. Гоё, сайхан хувцасласан байхад царай төрх цаанаасаа гэрэлтэж, үзэсгэлэнтэй болгодог байна.
Comments
Post a Comment